Анна Каренина үзсэн тэмдэглэл дүрүүд ба зохиол #3
Анна Каренина жүгийг 4 удаагаа үзэж, 3 дахь удаагаа үзсэн тэмдэглэлээ бичиж байгаа нь энэ билээ. Юуны өмнө олон хүн миний жүжиг үзсэн сэтгэгдэл, тэмдэглэлийг унших дуртай болсныг хараад талархаж байгаагаа илэрхийлье.
Нийгэм тэр чигтээ л Тэнгисийн эрэг дээрх 247 реалити шоу Анар, Чинзо, Мока нарын талаар хэлэлцэнэ. Ихэвчлэн Мокаг буруутган буруу сонголт хийлээ гэлцэнэ. Эсхүл үнэнч бус, Я, Г гэх мэт олон төрлийн хараалаар угтан авсан цаг үед тэртээ 1878 онд бичигдсэн тухайн цаг үеийн салалт, нийлэлт, араар тавилт, хайр дурлалын талаар өгүүлсэн жүжгийн талаар би энд бичнэ. Тэрээ 140 жилийн өмнө хүн бүр Алексей Вронскийг буруутгахаас илүүтэй, Анна Каренинаг чичилсэн шиг нийгэм тэр чигтээ Мокаг буруутгана. Энэхүү нийтлэлээр зохиол тэр чигтээ Анна Каренинаг өмгөөлдөг шиг энэхүү нийтлэлээрээ Мока болон Анна Каренинаг өмгөөлж бичнэ.
Өмнөх нийтлэлүүдээрээ зөвхөн Лев Толстой Ёс суртахуун дэнс болох араар тавилт нь ёс суртахуун юм уу? эсхүл хайрын төлөө бүхнийг хаях нь өөрөө ёс суртахуун юм уу? гэсэн зохиолын голлох өнцгийг бичсэн учраас энэ удаад зохиолоор бусад хүний амьдралын мөн чанар, логик зөрчилдөөний талаар хэрхэн авч үзсэн талаар бичихийг зорьлоо. Гагцхүү энэ жүжиг яг өнөөгийн цагт тохирсон мэт л адилхан байгааг онцлон хэлэх нь зүйтэй болов уу. За нуршилгүй зохиол болон жүжигт онцолсон дүрүүдийн зөрчилдөөн, зохиолын утга, санаа агуулгыг та бүхэнд өөрийн өнцгөөс хүргэе. Гэхдээ энэхүү нийтлэл нь уран зохиол биш бөгөөд би нь хуульч, өмгөөлөгч гэдгийг бүү мартаарай. Уран тансагаас илүү шууд шулуухан бичсэн бол хүлцэл өчье.
Зохиолын тухай мэдэрсэн өнцөг
3 сандал ба Кити, Долли, Анна
Өмнө нь анзаараагүй зүйл бол жүжгийн дундуур 3 сандлыг гурвалжилж тавиад Долли, Кити, Анна нарыг зогсоосон сцен гардаг. Тэрхүү хэсгийг ойлгоогүй явж байж. Тэр хэсэг дээр Кити дээр гайхамшигтай юм, Долли дээр өрөвдөлтэй юм, Анна дээр аймшигтай юмаа гэх үгүүдийг бие биенийхээ сандлыг тойрч суугаад бие биенийхээ амьдралыг мэдрэх мэдрэмжээр илэрхийлдэг.
Лев Толстой Анна Каренина зохиолд “Жаргалтай айл бүхэн адил төстэй адил, жаргалгүй айл бүр өөр өөрийнхөө зовлонгоо эдлэх бүлгээ” гэдэг үгээр эхэлдэг. Зохиол тэр чигтээ Степан Облонский-ийн гэр бүлийн амьдралаар эхэлдэг. Нөхөр Степан Облонский франц эмэгтэй зарцтайгаа явалдаж, араар тавилтаар эхэлдэг. Тийм ч учраас найруулагч Доллигийн амьдралыг Анна-ийн мөн Кити-ийн өнцгөөс харвал өрөвдөлтэй амьдрал мэт харуулахыг хичээсэн болов уу. Мөн адил Китигийн хувьд мөн араар тавилтыг мэдэрсэн бөгөөд Алексей Вронский-оос салж, өөрт нь чин сэтгэлээсээ хайртай, үнэнч Константин Левин-тэй учирдаг. Сандруу, хүнд гүн дурладаг Константин Левин бол зохиолч Лев Толстойн өөрийгөө дүрсэлсэн дүрслэл юм. Долли, кити аль аль нь араар тавилтыг мэдэрсэн боловч Долли хүлээн зөвшөөрч, уучилснаараа гунигтай, өрөвдөлтэй, Кити жинхэнэ хайртай учирсандаа гайхамшигтай мэт Аннад төсөөлөгдөнө. Харин Долли, Китигийн өнцгөөс бол Анна жигшүүртэй, аймшигтай мэт харагдана. Мөн л нөхрөө араар нь тавьсан боловч нийгмээс нуулгүй, нөхөртөө ч үнэнийг хэлж, хайрынхаа төлөө бүхнийг золиосолсон бүсгүй нийгмээс тусгаарлагдаж, гадуурхагдаж, ганцаардлын агуйд хайрт Вронский нь хүртэл байхгүй байх тэр л үе бол аймшигтай мэт. Бүхнийг золиосолсон боловч өнөөх Вронский ээжийн эрх танхил хүү угаас Кити-г шууд мартан, ганцхан учралаар Аннад дурласан дурламтгай залуугийн хувьд Аннаг орхих нь цаг зуурынх мэт. Тиймээс найруулагчийн энэ шийдэл жижиг мэт боловч бас л гайхалтай өнцөг байсныг дурьдах нь зүйтэй юм.
Констатин Левин ба Алексей Вронский
Алексей Вронский бол дурламтгай офицер гэж үзэж болно. Ээжийн эрх танхил үгээр өссөн, эрх дураараа тийм л хүүхэд. Степан Облонскийг бодвол хүүхэмсэг гэхээс илүүтэй дурламтгай нэгэн гэвэл зохилтой болов уу. Харин Константин бол хөдөө тосгоны хөдөлмөрч, өөртөө итгэлгүй боловч дурлалынхаа төлөө бүхнийг хийх тийм л гал цогтой залуу юм. Константин бол Вронскийгийн яг эсрэг дүр нь харагддаг. Учир нь дурламтгай залуугийн эсрэг хайртай хүн нь өөр хүнтэй байсан ч хайрласан хэвээр байх, бүр Китиг багаас нь хайрласан, хайрласан сэтгэлдээ үнэнч тийм л гайхалтай дүрийг Лев Толстой зохиолдоо дүрсэлсэн юм. 2 дүр хоёулаа Кити-д дурласанаар эхэлдэг бол өрнөл хэсэгт Вронский Аннад дурлаж, зохиолын төгсгөлд дахин өөрөө нэгэн Сорокинад битүүхэн татагдана. Харин Константин Левин бол насаараа Китид дурласан нэгэн дурласнаараа дуусч, хайртай хүнийхээ зовлонд нь хүртэл хамтдаа байсан тийм л нэгэн юм. Зохиолч яг энэ хэсгээрээ хайрын зөрчилдөөнийг илэрхийлсэн мэт. Үнэнч хайр болон хормын дурлал хоёрын ялгааг үүгээр илэрхийлсэн мэт. Ганцхан учралаар хайраа сольж буй Алексей Вронский, үүрд мөнх хайрласан Константин Левин эсрэгцэл бүр зан төлөвийг хүртэл найруулач Вронский, Константин Левин нарын Китигийн үдэшлэгт хальт гардаг хэсэг дээрх уулзалтын сценээр харуулна. Та үнэнч хайрыг уу, богинохон ч гэсэн галзуу мэт дурлалыг сонгох уу?
Анна каренина ба Степан Облонский
Гэр бүлээ араар нь тавих хүүхэмсэг Степан Облонскийг гэр бүлээ араар нь тавьсныг нийгэм тэр чигээрээ мэднэ. Гэвч хэн ч Степаныг зэмлэсэнгүй. Тэр үеийн нийгэмд араар тавилт, хүүхэндэх байдал нь хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт мэт хэн ч тоохгүй сэдэв байлаа. Гэвч Степан Облонский бол хүүхэмсэг зангаасаа хашрахгүй, сахилгагүй, тогтворгүй нэгэн. Түүний байгаа байдал, биеэ авч яваа байдал нь хөнгөмсөг, юу ч бодохгүй мэт. Харин Анна бол өөр амьдралд шударга ханддаг, биеэ маш зөв авч явдаг, хүүхэддээ маш их хайртай, зоригтой шударга нэгэн. Худал хуурмагийг яснаасаа үзэхгүй тийм л нэгэн. Зохиолчийн хамгийн гол хөндсөн асуудал бол гэр бүлээ араар нь тавьж, түүндээ харамсахгүй байгаа Степан Облонский ёс суртахуунтай юу? эсхүл өөр хүнд хайртай болсноо шударгаар хэлэх Анна ёс суртахуунтай юу? Зохиол ёс суртахууны дээрх дэнсийг уншигчдад сөргүүлэн тавьсан. Нөгөө талаараа Аннаг өмөөрөх өнцөг нь Алексей Каренин юм. Алексей Каренин бол хөшүүн мэдрэмжгүй, халамжгүй, ажлаас өөрийг мэддэггүй, хахир хатуу нөхөр байв. Гэхдээ тэр бол муу хүн биш. Найруулагч Алексей Каренин хэт хөшүүн, хатуу чанга, Нарциссист хүн мэт харуулсан (Гараа дуугарагадаг хэсэг, зохиолд дуугарагадаг нь угтаа зуршил байв) Монголын нийгэмтэй уяж Аннаг өмгөөлөх өмгөөлөл нь байсан болов уу гэж бодогдоно. Таны хувьд Араар нь тавиад гэр бүлдээ баригдахгүй байх нь ёс суртахуунгүй явдал уу? эсхүл шударгаар нэгэн цагт хайртай байсан хүндээ хэлэх үү? та алийг нь Анна-ийн оронд сонгох байсан бэ?
Варя Вронская ба Алексей Вронский
Варя бол нэр хүнд, алдар нэрэнд дуртай нэгэн. Хүүгээрээ бахархах бахархал нь хүүхдээ эрх танхил болгон хүмүүжүүлсэн нь Вронскийгийн өөртөө итгэлтэй байдал болон Кити-ийн үдэшлэг дээрх Анна руу өөрийгөө жолоодохгүйгээр зүтгэх зүтгэлээс нь харагдана. Тиймдээ ч Варя хожим Сорокинатай хүүгээ суулгах гэсэн явдлаас харагдана.
Алексей Вронский бол Варя Вронскийгийн үгээс гардаггүй нэгэн эрх танхил хүү юм. Варя бол Вронскийд үргэлж Аннаг муулж, гэртээ Сорокинатай уулзуулдаг нэгэн байв.
Эмэгтэйчүүдийн ганцаардал ба Анна
Эмэгтэйчүүдийн ганцаардлын талаар Лев Толстойгийн гаргасан өнцөг бол хэд хэдэн үйл явдлаар илэрхийлэгддэг.
Эхнийх нь Алексей Александрович Каренин хөшүүн, хөндий, ажлаас өөрийг мэдэхгүй тийм гэр бүлийн уур амьсгалыг дүрсэлдэг. Дараагийнх нь Вронский Аннаг өөрийн болгож, хамт амьдрах мөртлөө зөвхөн гэрлэлтээ албан ёсных болгох гэснээс өөрөөр үхэж буй цэцэгс шиг хайрын тэр л хүйтэн хөндий харилцааг дүрсэлдэг. Энэ удаад Анна нийгэмд буруутан, гэмтэн, гэрээс гарахгүй ганцаардсан бүсгүйн амьдралаар дүрслэн илэрхийлэв. Тийм л ганцаардсан эмэгтэй улам бүр хартай болж, архи уух болж, ганцаардлаа даван туулах гэж хичээж байгаа мэт. Аннад хүүхэд нь байсангүй. Зохиолд хүүхдэд нь Аннаг үхсэн гэж хэлэх бөгөөд жүжигт энэ талаар дүрслэгдсэнгүй. Гэвч ямартаа ч Анна Вронскийтой хамт амьдрахдаа улам бүр ганцаардаж, хайр нь улам бүр үхэж байгааг харуулдаг. Мэдээж ганцаарахнаа бүтэн өдөржин өнгөрүүлж буй Анна-д Вронский ирэхгүй, оройтож, ирэх элдэв үдэшлэгээр хэсэх нь хайрыг нь үгүй хийж буй мэдрэмжийг өгч улам л хардах, хэрүүл маргаан өдөх сэдэл нь болдогийг жүжигт харуулдаг. Анна-д одоо Вронский ч Серёжа (хүү) ч, Алексей Александрович байсангүй, найзууд нь, танилууд нь байсангүй. Түүнд галзуурсан дурлалын дурсамжаас өөр зүйл үгүй болов. Энүүхэндээ хэлэхэд Мока-ийн ирээдүй ч байж болох амьдрал байхыг үгүйсгэхгүй мэт. Эцэстээ Анна сэтгэл зүйн хямралд орж өөртэйгээ ярилцах, өөрийгөө үгүйсгэх болж, энэ зовлонгоосоо салахын тулд амиа егүүтгэснээр жүжиг төгсдөг. Яагаад амиа егүүтгэсэн бэ? гэж үү. Тэр амьдын тамаас чөлөөлөгдөхийг хүссэн хүсэл байх. Анна зохиолын төгсгөлд Вронскийг үзэн ядаж байлаа. Анна Вронскийд үргэлж чи надад над шиг хайртай биш, би чамайг ямар их хайрладаг шиг чи намайг хайрладаггүй гэж үргэлж хэлдэг байв. Вронский, Анна-ийн хайр дурлал сааралтсан, эв нийцээгүй, тийм л гэр бүлийн амьдралтай болгосон байв. Вронскийгийн хувьд Анна хүйтэн хөндий болоход нөлөөлж, асуудлыг, амьдралыг илүү хүндрүүлж байна гэж бодож, Аннагийн хувьд Вронский бүхэлдээ бодол хүсэл, дадал заншил нь ганцхан Анна дээр тогтсон байхыг л боддог байв. Тиймээс ч өмнөх шигээ дүрэлзэхээ больсон тул Вронскийг өөр хүнтэй болсон гэж бодно. Энэ талаар хэдхэн сценээр найруулагч харуулдаг. Энэ талаар жүжигт дэлгэрэнгүй гаргадаггүй.
Эрчүүдийн дурламтгай чанар ба Вронский
Вронский анхны шигээ хэзээ ч Аннаг хайрлахаа больдог. Жүжгийн эхлэл рүү дахиал очъё. Вронский Вангийн охин Китигийн дурлалт залуу байв. Гэвч Аннаг харсан даруйдаа Аннад дурладаг. Тэр дурлал нь галзуу, хэнээс ч санаа зовохгүй, ичихгүйгээр Аннаг өөртөө татсан нь Алексей Александрович Каренин, Китигийн үдэшлэг дээрх Вангаас санаа үл зовсон байдлаас харагддаг. Тэр тийм л дурламтгай бөгөөд эрх дураараа залуу. Тиймдээ ч Анна хожим Вронскийтай амьдрахдаа өнөөх хэнээс ч эмээхгүйгээр галзуу мэт дүрэлзсэн Вронскийг харахаа больсон учраас өөр хүнтэй болсон байх гэж хардана. Хардалт өөрөө тодорхой тухайн хүнээ таньж мэдсэн логик, төсөөллөөс л бий болдог шүү дээ. Тиймээс ч тэр бол Тэнгисийн эрэг дээр гардаг Чинзо шиг хөнгөн, дурламтгай нэгэн. Чинзо Мокад сайн байсан хэрнээ Кико, Намоне нартай учир ургуулдаг шүү дээ. Тэгээд нэг л өдөр Мока руу дурладаг. Тэнгисийн эрэг дээрх 247 дээрх Чинзо-ийн үг, Анарын үгээс ямар мэдрэмжүүдийг та авсан бэ? Чинзо илүүтэй өөртөө татах гэсэн үгүүдээс, өөрийгөө зөвтгөх үгүүд байсан бол Анараас намайг тоохгүй байх вий гэсэн сандрал айдас, мөн шаналал мэдрэгдсэн. Жинхэнэ хайр өөрөө шаналал, догдлол байдаг шүү дээ. Анар илүүтэй чин сэтгэлээсээ нээсэн байдаг. Вронский яг л тийм адил зохиолд уран яруу үгсээр, ичгүүргүй, шулуун зангаар Аннаг татдаг. Найруулагч энэ чанарыг нь олж харж хамгийн зөв хүнээ гол дүрд тоглуулсан нь Сэргэлэн юм. Түүний үйл хөдлөл, гаргасан дүрийн зан храктер нь яг л Вронский.
Үхлээр эхлээд үхлээр төгсгөх нь
Жүжиг үхлээр эхлээд үхлээр төгсдөг. Лев Толстой бол учир шалтгаан, үр дагаварыг номлодог ёс суртахууны философич, христийн шашинч, анархист юм.
Лев Толстойн хамгийн агуу эшлэл бөгөөд үзэл бодол бол түүний хайрын бодол байдаг.
Хүмүүс хайраар л амьд явдаг. Өөрийгөө хайрлах бол үхлийн эхлэл, бурхан хийгээд хүмүүсийг хайрлана гэдэг амьдралын эхлэл. Лев Толстой
Эцсийн дүндээ Анна бол өөрийгөө хайрлаж үхлийн сонголтыг хийдэг. Лев Толстой бол хүмүүсийн амьд явах шалтгааныг хайртай холбож, чин үнэнч агуу хайрыг номлогч байсан юм. Жүжиг эхлээр эхэлж, үхлээр төгссөн нь өнөөх хайраар эхэлж, хайр мөхөж байгааг харуулсан хэрэг юм. Үүнийг найруулагч маш гоё анзаарсан мэт санагддаг. Гэхдээ энэ жүжигт тэр чигтээ орхигдуулсан зүйл бол Кити болон Константин Левин хоёрын амьдрал, хайр дурлал, мөн Левины эцэстээ сонгосон сонголтын тухайг бүр мөсөн жүжгээс авч хаядаг. Хүн үхлээс эхэлж, үхлээр төгсдөг нь Христийн шашны номлол бус гэж үү. Аврал хийгээд нүгэл хоёрын, учир шалтгаан хийгээд хайр дурлалын талаар дээрх үхлээр гаргасан мэт.
Анна каренина болон Анна каренина-ийн эхлэл, төгсгөл
Найруулагчийн энэ сценийг ойлгоогүй. Сувд хөгшин Анна Каренина болоод эхлэл төгсгөлд гардаг хэсэг нь Сувд гуайг хүндэлсэн хүндлэл мэт. Анна Каренина-ийн дүрийг нь мөнхөлж буй мэт хүндлэл харагдсан .Өөрөөр бол зохиолд, жүжигт төдийлөн сайхан зүйл бол биш санагдав. Ер нь зохиолыг нилээд өөрчилсөн санагдсан. Энэ зохиолд Анна Каренинагаас гадна Консатантин Левин бол 50%-ийг бүхэлдээ эзэлдэг. Гэвч жүжигт Левиний эзлэх хувь нь маш бага юм. Энэ удаагийн нийтлэлээр зөвхөн зохиол жүжиг хоёрыг харьцуулан, дүрүүдийн цаад мөн чанар хийгээд зөрчилдөөн, эсрэгцлэлийг хуваалцахыг зорьлоо.
Лев Толстойн хамгийн том хөндсөн зүйл бол Серёжа юм.
Нэгэн цагт Лев Толстой Анна Каренина зохиолын тухайд дурсахдаа “Зохиолоо сайн болгохын тулд үндсэн гол санааг нь нандигнаж хайрлах хэрэгтэй. “Анна Каренина”-д би гэр бүлийн санааг хайрласаар байсан.” гэж хэлсэн байдаг. Тэр санаанд Анна-ийн хүү Серёжа ихэд дурсагдана.
Эцсийн дүндээ томчуудын хайр сэтгэлд хүүхэд хохирогч болж үлддэг. Зохиолд Серёжа-ийн хүмүүжлийн талаар, гарч буй сэтгэл санааны өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй гардаг боловч жүжигт зөвхөн ээжийгээ хүлээсэн, ээжийн ариун нандин Серёжа болон үлддэг. Алексей Александрович Каренин үргэлж санаа нь зовниж байгаа талаар өгүүлдэг. Серёжа улам л дуугүй болоод хүмүүстэй харилцахгүй байгаа талаар хүүхэд асрагчтайгаа санаа нь зовнин хуваалцаж буй хэсэг зохиолд гэр бүлийн үнэ цэнэд юу орхигддог талаар дүрслэгддэг.
Жүжигт Серёжа-ийн дүрд О.Мандуул гэж хүүхэд тоглов. Хүүхэд маш сайн тоглосон бөгөөд тайзны жүжиглэлт, тайзны яриа хүүхэд гаргана гэдэг бол хэр ирээдүйтэй жүжигчин бэ гэдэг нь харагдана.
Эцэст Лев Толстойн үгээр нийтлэлээ төгсгөе.
Төгсгөлд нь
“Хойдын тавьлан гэж байдаг бол намайгаа чи минь таниарай
Хожмын учралд гуньхарч хоёул дахиж зовохгүй юм шүү” гэдэг үгээр төгсгөе.